1 литрт: амтат ногоон чинжүү 1400 г,
улаан лооль 600 г, бөөрөнхий сонгино 150 г, ургамлын тос 80 г, гахайн утсан өөх
50 г, нунтаг паприка 5 г, давс.
Амтат
чинжүүг угаагаад таллан зүсэж үр, үндсийг цэвэрлэнэ. Дараа нь богино савхан
хэлбэртэй хэрчинэ.
Улаан лоолийг чагтлан зүсээд буцалж байгаа усанд хийж, 30 секунд байлгаад хальсыг хуулж 4 хуваана.
Сонгиныг цэвэрлээд тал цагираг хэлбэртэй хэрчинэ.
Гахайн өөхийг жижиг дөрвөлжин хэрчинэ.
Том саванд тос хийж халаагаад хэрчсэн өөх нэмж тунгалаг өнгөтэй болтол нь шарна.
Дээрээс нь хэрчсэн сонгино нэмж шарна.
Бэлтгэсэн
лечог ариутгаж бэлтгэсэн шилэнд хийж, усан ванн дотор тавьж ариутгана.
Шилийг
таглаад ёроолыг дээш харуулан тавьж хөргөнө.
баярлалаа. Сайхан жор байна. Хийж үзнээ.
ReplyDeleteЭнэ жорыг уншиж үзлээ, гэрийн нөхцөлд хялбар хийх боломжтой юм байна.
ReplyDeleteуншсанд баярлалаа, дахин зочлоорой
ReplyDeletehiij turshlaa, tun dogi ym bna shuu
ReplyDelete